card

2021 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

"Бичил болон бие даасан сүлжээ" зөвлөлдөх уулзалт

 

"Очир Консалтинг" ХХК-тaй хамтарсан "Бичил болон бие даасан сүлжээ төслийн бэлтгэл” сэдэвт төслийн Оролцогч талуудын Зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. 

 

Women's day: Renewable community эмэгтэйчүүдэд зориулсан арга хэмжээ

 

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос холбооны гишүүн байгууллагууд болон сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн хоорондын холбоо харилцааг сайжруулж, салбартаа амжилттай явж буй эмэгтэйчүүдтэй ярилцаж, тэдний туршлага, амжилтаас хуваалцах зорилготой WOMEN'S DAY: RENEWABLE COMMUNITY арга хэмжээг зохион байгууллаа.    Дэлгэрэнгүй

"Нар болон салхины хэмжилт, мониторинг, төслийн санхүүжилт" онлайн сургалт

 

"Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо" NRG Systems-тэй хамтран холбооны гишүүн байгууллагуудад зориулсан "Нар болон салхины хэмжилт, мониторинг, төслийн санхүүжилт" онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

"Эрчим хүчний салбарын захиргааны маргааныг хянан шийдвэрлэх процессын асуудал болон арбитрын журмаар маргаан шийдвэрлэх тухай" семинар

 

 

"Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо" Nomin & Advocates LLP-тай хамтран холбооны гишүүн байгууллагуудад зориулсан "Эрчим хүчний салбарын захиргааны маргааныг хянан шийдвэрлэх процессын асуудал болон арбитрын журмаар маргаан шийдвэрлэх тухай" цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.