card

Women's day: Renewable community арга хэмжээ

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос холбооны гишүүн байгууллагууд болон сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн хоорондын холбоо харилцааг сайжруулж, салбартаа амжилттай явж буй эмэгтэйчүүдтэй ярилцаж, тэдний туршлага, амжилтаас хуваалцах зорилготой WOMEN'S DAY: RENEWABLE COMMUNITY арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ногоон эрчим хүчний чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллага, бизнесийн салбар болон олон улсын байгууллагын төлөөлөл эмэгтэйчүүд оролцсон бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбартаа манлайлж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох Азийн Хөгжлийн банкны зүүн өмнөд Азийн эрчим хүчний мэргэжилтэн А.Баярмаа, Ультрасоник ХХК-ний ерөнхий захирал Б.Чимэгцэцэг, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн инженер Г.Үемаа, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA-ны хөтөлбөр хариуцсан захирал Л.Баярмаа нар "Сэргээгдэх эрчим хүч ба эмэгтэйчүүд" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Арга хэмжээн дээр хэлэлцсэн хэлэлцүүлгийг дараах холбоосуудаар хүлээн авах боломжтой.

Apple Podcasts: https://cutt.ly/Azf8dvY

Anchor: https://cutt.ly/Fzf8n4F

SoundCloud: https://cutt.ly/szf8HAT