card

             

ОЛОН УЛСЫН ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧУУЛГАН 2019

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо (MRIA)-ны санаачлагаар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөл (GWEC), Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага (GGGI), Даян дэлхийн байгаль орчин стратеги судлалын хүрээлэн (IGES) –уудын дэмжлэгтэйгээр “ОЛОН УЛСЫН ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧУУЛГАН” –ыг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Үндэслэл

 

Сүүлийн 100 жилд аж үйлдвэржилтийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, агаарын температур 0.75 градусаар нэмэгдээд байна. Ямарваа арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд агаарын дундаж температур 4 градусаар нэмэгдэж, улмаар Хойд мөсөн далай хайлан, 760 сая гаруй хүний амьдрах орон байр усанд автах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй элдэв шинэ төрлийн өвчлөлүүд үүсэх нөхцөл бүрдээд байгааг судлаачид тогтоожээ.

Иймд, 2015 онд агаарын температурын өсөлтийг 1.5 хэмээр хязгаарлаж, 2 хэмээс доош барих зорилтод хүрэхийн тулд Парис хотноо болсон НҮБ-ын уур амьсгалын суурь конвенц (НҮБУАӨСК)-ийн Талуудын 21 дүгээр бага хуралд (COP 21)-аар  дэлхийн 196 орны 50 мянган төлөөлөгчид чуулж, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимтэйгээр дэмжиж ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн. Үүний үр дүнд 2018 он гэхэд дэлхийн 146 улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрөө боловсруулж, даруй 57 улс 2050 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг дэвшүүлээд байна. Улмаар,дэлхийн нийт эрчим хүчний хангамжийн 26.5 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 7.2 хувиар өсчээ.

Монгол улс бол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх арвин их нөөцтэй бөгөөд зөвхөн нарны болон салхины эрчим хүчинд түшиглэсэн эрчим хүчний боломжит үйлдвэрлэлийн хэмжээ нь дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс 2000 дахин их, БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс 2.4 дахин их юм. Энэ нь Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нөөц боломж их байгааг харуулж тодорхой харуулж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяарх сэргээгдэх эрчим хүч хурдацтай хөгжил Монгол улсад ч нөлөөгөө үзүүлж, дотоодын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20 хувийг 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүч эзлэх боломж бүрдээд байна. Гэвч энэ нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн ердөө 10 хувийг л эзлэх төлөвтэй.

Иймд олон улсын хэмжээний чуулган зохион байгуулах замаар дэлхий дахин дахь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж буй туршлагыг судлах, дэвшилтэт технологийг нутагшуулах, Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэлэлцэх асуудлууд

  • Дэлхийн эрчим хүчний чиг хандлага ба Монгол улсын боломж
  • Парисын гэрээний хэрэгжилт
  • Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын орчин
  • Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа
  • Алслагдсан бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчинд түшиглэн цахилгаанаар хангах
  • Газрын гүний дулааны хөгжүүлэх
  • Хот, суурин газрын хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах
  • Уул уурхайн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
  • Нэгдсэн сүлжээнд холбогдох ажиллах нөөцлүүрийн технологи
  • Хог хаягдлаас эрчим хүч гаргах авах
  • Монгол улсад ухаалаг сүлжээ байгуулах боломж, шийдэл
  • Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчин

Зорилго, Ач Холбогдол

Дэлхийн улс орнууд уламжлалт эрчим хүчний технологиос татгалзаж, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, нүүрстөрөгчийн ялгарлын бууралттай эрчим хүчний технологи руу үе шаттайгаар шилжсээр байна.

Иймд Чуулганы тэргүүн зорилго нь эрчим хүчний салбараас байгаль орчинд нөлөөлж буй нөлөөллийг бууруулахад олон улсад нэвтрүүлж буй туршлага, дэвшилтэт технологийг танилцуулах, түүнийг Монгол улсад нутагшуулах замаар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээр”-т өгсөн Монгол улсын амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Мөн чуулганы хуралдаанд эрчим хүчний салбарын олон улсын түвшний компани, экспертүүд хүрэлцэн ирэх нь цаашид Монгол улсад дэвшилтэт технологид суурилсан шинэ эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бизнесийн болоод бусад олон талт хамтын ажиллагаануудыг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болно.

“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган” –д олон улсын нэр хүндтэй 100 орчим экспертүүд болон Монгол улсын Төрийн байгууллага, Хувийн хэвшил, олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн гадаад, дотоодын 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон.

Модераторууд

Хэлэлцүүлэгчид

Илтгэгчид