Эрчим Сүлжээ ХХК
Эрчим Сүлжээ ХХК нь цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хэсэгт нийтдээ 0.4/6/10/35кВ-ын 60 гаруй дэд станцын ашиглалтыг хариуцан, үйлдвэр, ААН болон айл өрхийн 3445 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллаж байна. Мөн 0.4кВ-35кВ хүртэлх цахилгаан байгууламжийн металл хийц, эд анги, кабелийн тавиур болон дагалдах хэрэгсэл, давхарын болон тоолуурын самбар гэх мэт нимгэн төмрөөр хийх боломжтой бүтээгдэхүүнийг захиалагчийн хүсэл, шаардлагын дагуу хийж гүйцэтгэдэг.0,4кВ-220кВ хүртэл хүчдэлийн түвшинд ЦДАШ, дэд станцын угсралт суурилуулалт, засвар, туршилт тохируулгын ажил гүйцэтгэх, 0,4кВ-110кВ хүртэл хүчдэлийн түвшний ЦДАШ, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлуудыг захиалагчийн шаардлагын дагуу гүйцэтгэн ажиллаж байна.
 (2) - batgerel batsaikhan.png)