card

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТ

БҮРТГҮҮЛЭХ

Мэргэшүүлэх сургалт

Сургалтын зорилго

Монгол улсад 1960 оноос эхлэн эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийг бэлдэж эхэлсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийг 2005 оноос хойш Улсын томоохон их дээд сургуулиуд бэлтгэж байна. Эрчим хүчний нэгдсэн системийн өнөөгийн байдал, мөрдөгдөж буй хууль дүрэм, нэгдсэн сүлжээний дүрэм, диспетчерийн талаар зохих мэдлэгтэй, эрчим хүч үйлдвэрлэгч станц, аж ахуйн нэгжид шууд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, чадавхжуулах зорилго дор "Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны дэргэдэх сургалтын төв" тус МЭРГЭШҮҮЛЭХ сургалтыг зохион байгуулж байна. 

 

Сургалтын хамрах хүрээ

Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилладаг, ажиллах сонирхолтой, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, эрчим хүчний сүүлийн үеийн технологийг судлах зорилготой бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй хүмүүст СЭХҮХ-ээс зохион байгуулж буй мэргэшүүлэх сургалт зориулагдсан.

Хүрэх үр дүн

Сургалтанд хамрагдснаар тус салбарт ажиллах ажиллагсадыг онол ба дадлын хүрээнд чанартай бэлдэж мэргэжлийн стандартад нийцсэн QR code бүхий  "Чадамжийн гэрчилгээ"-г Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас, Нэгдсэн сүлжээнд ажиллах "Шуурхай ажиллагааны эрх"-ийг Диспетчерийн үндэсний төв ХХК-аас, мөн "Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжид ажиллах аюулгүй ажиллагааны группийн эрх"-ийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас тус тус олгоно. 

Сургалтын хөтөлбөр
  Өдөр Хичээлийн сэдвүүд Цаг Хичээл заах өдөр
Эхний долоо хоног Даваа Монгол үндэсний сүлжээ, тойм

2

2020-05-03             08:50-16:10
Үндэсний диспетчерийн сургалт 4
Үндэсний сүлжээнд ажилладаг цахилгаан станцын диспетчерийн ажиллагаа 2
Мягмар Төвийн эрчим хүчний системд холбогдсон цахилгаан станцын диспетчерийн ажиллагаа 4 2020-05-04             08:50-16:10

Диспетчерийн ажиллагааны баримт бичиг, шаардлага

2
Үндэсний сүлжээний дүрмийн хэрэгжилт 2
Лхагва Үндэсний сүлжээ систем дэх ослыг зогсоох ерөнхий заавар 4 2020-05-05             08:50-16:10
Дэд станцын сэлгэн залгалтын ерөнхий заавар 4
Пүрэв Осолоос сэргийлэх 6 2020-05-06            08:50-16:10
Диспетчерийн график хазайлт, импортын эрчим хүчний график налалт ба тооцоо 2
Баасан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, ХАБЭА-н тухай хууль 4 2020-05-07            08:50-12:00
Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, Шуурхай ажиллагаа, сэлгэн залгалттай холбоотой дүрэм, журам 4 2020-05-07             13:00-16:10
Хоёр дахь долоо хоног Даваа Нэгдсэн сүлжээний схем, шуурхай ажиллагаа, сэлгэн залгалт хийх онолын ухагдахуунууд 8 2020-05-10            08:50-16:10
Мягмар Шуурхай ажиллагааны хүмүүсийн харьцааны заавар, Ашиглалтын ажилтнуудын үүрэг хариуцлага, ээлжийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлууд 8 2020-05-11            08:50-16:10
Лхагва Дамжуулах сүлжээнд ашиглагдаж буй Реле хамгаалалт, автоматикийн байгууламж тэдгээрийн онцлог, ялгаатай талууд 4 2020-05-12             08:50-12:00
Анхдагч хэлхээний тоноглолын ажиллах зарчим, ашиглалтын үед анхаарах зүйлс 4 2020-05-12             13:00-16:10
Пүрэв Дадлага 9 2020-05-13            08:00-17:10
Баасан Мэргэжлийн шалгалтын комисст шалгалт өгөх 8 2020-05-14            08:00-16:10
Бямба Диспетчерийн шалгалт   2020-05-15            08:00-12:00