card

Шнайдер Электрик бол эрчим хүчний зохицуулалт, автоматжуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч мэргэшсэн компани юм. Дэлхийн зуу гаруй орны хэрэглэгчдийн эрчим хүч хэрэглэх процессын аюулгүй, найдвартай, үр ашиг бүхий тогтвортой үйл ажиллагааг хангахын төлөө зүтгэж буй 160 мянга гаруй ажилтны  тусламжтайгаар 2015 оны дүнгээр компани 27 тэрбум еврогийн борлуулалтын орлоготой ажилласан байна.
Энгийн нэгэн унтраалганаас эхлэн нарийн төвөгтэй ажиллагаатай иж бүрэн системүүд, бидний технологид суурилсан програм хангамж, үйлчилгээ зэрэг нь манай хэрэглэгчдийн удирдах арга барилыг сайжруулан, үйл ажиллагаагаа автоматжуулах боломжоор хангаж байна. Уялдаа холбоо бүхий бидний технологи үйлдвэрийн уламжлалт хэв маяг, хот төлөвлөлтийг өөрчлөн амьдралыг улам баялаг болгоно. Шнайдер Электрик үүнийг Life Is On гэж хэлнэ.

Үйл ажиллагааны чиглэл:  Худалдаа зуучлал, Цахилгааны төрөл бүрийн материал, Холбоо, дохиололын бүтээгдэхүүн

Холбогдох утас: 7000 9961