card

КОВИД-19 цар тахлын үед ЖДҮ нарт хүргэх хууль зүйн гарын авлага боловсруулагдлаа

СЭХҮХ-ний гишүүн байгууллага болох Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН (“ХаанЛекс”) хуулийн фирм нь Коронавирус цар тахал Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл (“ЖДҮ”) эрхлэгч нарт нөлөөлөх үр нөлөөг бууруулахын тулд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (“ЕСБХБ”)-иас “КОВИД-19 цар тахлын үед Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт хүргэх хууль зүйн мэдээлэл” төслийг 2020 оны 12 дугаар сард санаачлан 3 удаагийн цуврал вебинарыг зохион байгууллаа. Вебинарын үеэр хүргэсэн мэдээлэл болон зөвлөгөө нь зээлийн гэрээ, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, дампуурал, хөдөлмөрийн асуудлууд, цахим худалдаа, түрээсийн төлбөр, татварын хөнгөлөлт зэрэг Ковид-19 цар тахлын үеэр ЖДҮ эрхлэгчдэд хэрэгтэй олон төрлийн сэдвийг хамрав. Тус вебинарыг бүрэн эхээр нь www.khanlex.mn/webinar/ холбоосоор орж танилцах боломжтой. 3 удаагийн вебинарын агуулгыг нэгтгэсэн “Асуулт, Хариултын Гарын Авлага” (“Гарын Авлага”)-ыг хүлээн авна уу.

Үзэх