card

Олон улсын хөрөнгө оруулалтын "ENERGY WEEK CENTRAL ASIA & MONGOLIA 2021" чуулга уулзалт 2020 оны 4-р сарын 27-29-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээнд Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Монгол улсаас эрчим хүчний салбарын оролцогчид оролцох болно.
Арга хэмжээний гол зорилго нь ус, нар, салхин цахилгаан станц, устөрөгч болон эрчим хүч хуримтлуурын төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр олон улсын компаниуд, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

Чуулганаар цаашид хэрэгжих төслүүд, одоо болон төлөвлөгдөж буй тендерүүд, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тогтолцоо, санхүүжилт болон цар тахлын дараах салбарын тогтвортой байдал болон тулгамдсан асуудал зэргийг хэлэлцэх болно.
Мөн холбооны гишүүн байгууллагууд тус арга хэмжээнд хөнгөлөлттэй оролцох эрхтэй байгаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг : 
www.camoenergyweek.com
Зохион байгуулагчтай холбогдох : info@investinnet.com

Блокын гарчиг / img-text