Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган 2023” нь энэ жил “Эрчим хүчний засаглал” сэдвийн хүрээнд 2023 оны 9 сарын 28-29-нд Корпорэйт Конвеншн Центрт зохион байгуулагдлаа.
Тус чуулганыг Монгол Улсын Эрчим Хүчний Яам, USAID Mongolia, UK in Mongolia - British Embassy Ulaanbaatar хамтран зохион байгуулсан бөгөөд чуулганыг дэмжин Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд болох МайМонСоорс (MyMonSource LLC), Ю Пи Си реньюбелс монголиа (UPC Renewables LLC), Эрчим хүчний зураг төслийн шугам (Shugam LLC), Хуавей Техноложи (Huawei Technology LLC) болон БНХАУ-ын ZTT цахилгаан үйлдвэрлэгч компани (ZTT International), Эликсир Энержи Лимитэд (Elixir Energy Ltd), СанСтеппе Пауэр (SunSteppe Power LLC) ивээн тэтгэгч байгууллагаар оролцон мэдээллийн түнш байгууллагаар Ногоон Хөгжил ("Green Development" magazine) болон Майнинг Инсайт (MSight) сэтгүүлүүд хамтран ажиллалаа. Мөн чуулганыг дэмжин оролцсон бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлье.
Энэ жилийн чуулганы үеэр дараах сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлэв.
Нэгдүгээр хэсэг. Эрчим хүчний засаглал
Хоёрдугаар хэсэг. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг таниулах нь
Гуравдугаар хэсэг. Сургамж болон боломжууд
Дөрөвдүгээр хэсэг. Эрчим хүчний салбар дахь хүйсийн тэнцвэртэй байдал ба нийгмийн бүлгүүдийн оролцоот байдал
Тавдугаар хэсэг. Хувийн хэвшлийн үүрэг оролцоо
Бид та бүхэндээ чуулганы үеэр хэлэлцүүлэгдсэн асуудлуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Facebook хуудас болон Youtube сувгаараа дамжуулан удахгүй хүргэх тул та бүхэн биднийг дагаарай.
Facebook page: Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA
Youtube channel: Mongolian Renewables Industries Association
Чуулганы үеэрх зургууд: