Нарны эрчим хүчний системээр дамжуулан цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг эрчим хүчний хэмнэлттэй буюу байгаль орчинд ээлтэй барилгын жишээ IRENA төв байр

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод байрлах Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-ийн төв байр нь 2015 онд баригдсан бөгөөд барилгынхаа дээвэрт суурилуулсан нарны эрчим хүчний системээр дамжуулан барилгынхаа эрчим хүчний хэрэгцээг бүхэлд нь хангадаг байна. 

Уг барилгын давуу талуудын тухайд:

1000 метр квадрат барилгын дээвэрт суурилуулсан нарны цахилгаан үүсгүүрүүд нь жилд 305.000 кВт.цагийн эрчим хүчийг үйлдвэрлэдэг бөгөөд нарны ус халаагч системээрээ дамжуулан жилд 27.850 кВт.цагтай тэнцэхүйц дулааныг үйлдвэрлэн барилгынхаа халуун усны хэрэгцээний 75 хувийг хангадаг байна.

Цахилгаан машин цэнэглэх зориулалтын зогсоолтой.

Дэлхийн эрчим хүчний хэмнэлтийн стандартаас 42% бага эрчим хүчний хэрэглээг зарцуулдаг.

Сэрүүн тохиромжтой агаарын температурыг хадгалахын тулд агааржуулагчийн оронд нарны цацрагийн 90 хувийг халхалж өгөхөөс гадна байгалийн гэрлийг маш сайн тусгадаг гадна талын дэлгэцтэй.

Абу Даби хот дахь энгийн барилгуудаас 64 хувиар бага эрчим хүчийг зарцуулдаг гэдгээрээ онцлогтой төв байр юм.

Мөн уг барилгын төсөл нь:

Big Project Awards 2014 (Green Project of the Year)

Sustainable Construction Project of the Year, Bgreen awards 2014  зэрэг шагналуудыг авч байжээ.

 

Мэдээллийн үндсэн эх сурвалж:

"5 of the Most Energy Efficient Buildings in the World"

www.eewindows.com.au/5-energy-efficient-buildings-around-world/

www.studiotill.com/masdar