Олон улсын эрчим хүчний агентлаг 2023-2025 оны хооронд дэлхийн эрчим хүчний хэрэгцээ жилд 3 хувиар өсөх хандлагатай байна гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ.
Мөн 2025 он гэхэд дэлхийн эрчим хүчний холимог үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 29 хувиас 35 хувь болж өсөх тооцоололтой байна хэмээн мэдээллээ. Үүнтэй холбогдуулан сонирхолтой баримт дурдахад, 2030 он гэхэд нарны цахилгаан үүсгүүрийг хэрэглэх айл өрхийн тоо 100 сая гаруй болж нэмэгдэх тооцоолол гарсан байна.
Эх сурвалж: www.weforum.org/agenda/2023/03/electricity-generation-renewables-power-iea/