САЛХИТ салхин станц 10 нас хүрлээ

Монгол улсын анхны хувийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох Салхит салхин цахилгаан станц нь 50 МВт суурилагдсан чадалтайгаар 2013 оны 6 дугаар сард ашиглалтад орсноосоо хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Мөн Салхит СЦС нь
-Монгол улсын анхны салхин цахилгаан станц
-Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон анхны салхин цахилгаан станц
-Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан цахилгаан станц
-НҮБ-д бүртгэгдсэн хамгийн том Цэвэр Хөгжлийн Механизм(ЦХМ)-ын төсөл юм.
Клин Энержи ХХК-ийн хамт олонд ажлын амжилтыг хүсэж Салхит салхин цахилгаан станцын 10 жилийн ойн мэндийг дэвшүүлье.