card

Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН нь гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд Монгол улсад хөрөнгө оруулах, үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан бизнесийн эрх зүйн бүхий л чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг хуулийн фирм юм.  Бид Монгол улсын хууль тогтоомж, зах зээлийн талаар хуримтлуулсан мэдлэг туршлага дээр үндэслэн үйлчлүүлэгчидийн бизнес ажиллагааг хууль зүйн практик шийдлээр хангахыг зорьдог.

Манай хуульчид Монгол улсын Засгийн газар, нэр хүнд бүхий олон улсын болон дотоодын компаниуд, санхүүгийн байгууллагуудад томоохон төсөл, олон улсын шинж чанартай гэрээ, хэлэлцээрт хууль зүйн зөвлөгөө өгч байсан туршлагатай.

Бид дараахь үндсэн салбаруудад хууль зүйн өргөн цар хүрээг хамарсан зөвлөх үйлчилгээг үзүүлж ажилладаг. Үүнд:

  • Компани болон арилжааны эрх зүй
  • Эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай
  • Банк, Санхүү
  • Хөдөлмөрийн харилцаа
  • Маргаан шийдвэрлэлт (олон улсын арбитр, шүүхийн маргаан).

Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН нь Монгол улсад үйл ажиллагаа нь эхэлсэн болон хөгжүүлэлтийн үе шатны сэргээгдэх эрчим хүчний олон төслүүд дээр ажилласан арвин туршлагатай бөгөөд нарны болон холимог эрчим хүчний томоохон төслүүдэд хувьцаа эзэмшигч, төслийн компани, зээлдүүлэгч, EPC гэрээлэгчдийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан.

Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН нь чадварлаг гишүүн болон хуульчдийн багаас бүрдсэн хамтын ажиллагаагаар хууль зүйн чанартай үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

Холбогдох: +976 75053000
И-мэйл: info@nominadvocates.com