"Монгол улсын эрчим хүчний засаглал" хөтөлбөр
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын санхүүжилтээр "Монгол улсын эрчим хүчний засаглал" хөтөлбөрийг 2022 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэллээ.
Тус хөтөлбөр нь нийтдээ 12 сая ам.долларын санхүүжилттэй ба 5 жилийн хугацаанд хэрэгжиж, Монгол улсын эрчим хүчний засаглалыг сайжруулах (үүнд: эрх зүйг орчныг сайжруулах, чадавхи бэхжүүлэх, загвар төслүүд хэрэгжүүлэх г.м) -д хувь нэмрээ оруулах юм.
Төслийн хүрээнд хийгдэх ажлаа тодорхойлох хамтарсан семинар 2022.05.16 - 5.18-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Семинарт Төр, хувийн хэвшил, их сургууль, ТББ-уудын төлөөллүүдээс оролцож, хөтөлбөрийн хүрээнд хийгдэх, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлууд дээр санал солилцлоо.
(USAID)-ын хувьд өмнө нь 20 гаруй жилийн тэртээ Монгол улсад "эрчим хүчний засаглал" хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байсан ба энэхүү хөтөлбөрийн хүрээнд Эрчим хүчний тухай хууль батлагдаж, өнөөгийн эрчим хүчний салбарын зах зээлийг үндэс суурийг тавьж байсан билээ.
Тус хөтөлбөрийг үндсэн хэрэгжүүлэгч байгууллагаар АНУ-ын "Abt associates" байгууллага ажиллаж байгаа бол Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо дотоодын түнш байгууллагаар хамтран ажиллаж байна.