card

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагуудын мэдээлэл

Клин Энержи ХХК 2004 онд байгуулагдсан ба 2011 оноос барилга угсралтын ажлаа эхлүүлэн 2013 оны 6-р сард Салхит Салхин цахилгаан станц ашиглалтанд оржээ. 

Нийт 122 000 000 ам.долларын 30 хувь хувьцаагаар 70 хувь зээлээр бүртсэн. Бүтээн байгуулалтын үеийн 3500 гаруй ажилчидын 95 хувь дотоодын ажиллах хүчин. 

Жилд 169.6 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэдэг. 1 кВт.цагийн үнэ 9.5 цент ба энэ үнэ нь 25 жилийн туршид өөрчлөгдөхгүй юм. 

  • "Солар Повер Интернешнл компани” Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанитай хамтран 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулсан. 
  • Энэхүү Нарны цахилгаан станц 10МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд 18.5 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх урьдчилсан тооцоо гарчээ.
  • Дархан-Уул аймгийн аймгийн Хонгор сумын Буурал багт, төмөр зам, авто зам болон "220/110/35кВ-ын Дархан дэд станц" зэрэг дэд бүтэцтэй ойр. 
  • 32274 нарны хавтан, 153ш DC холболтын хайрцаг, 16ш 630кВт-ын Инвертер, 8ш 1600кВА чадалтай 0.4/10кВ-ын трансформатор зэргээс бүрдсэн.
  1. 145000тн ус хэмнэнэ.
  2. 11102тн нүүрс хэмнэнэ.
  3. 16000тн нүүрсхүчлийн хий хэмнэнэ.
  4. 11 хүнийг ажлын байраар хангана.
  • Төслийн захиалагч - Бридж констракшн
  • Байршил - Улаанбаатар хот, СХД 21-р хороо
  • Хүчин чадал - 10,3 МВт эх үүсвэр, 0.4-10 кВ-ын ЦДАШ
  • Ашиглалтад орсон хугацаа - 2017
    • 46848 нарны хавтан
    • 20км эрчим хүч дамжуулах шугам
    • ТБНС-н 23000 айл өрхийг цахилгаанаар хангах 
    • 16.6 мянган тн нүүрс жилд
    • 103.9 мянган тн цэвэр ус жилд
    • 21.3 мянган тн нүүрс хүчлийн хийн ялгарлыг жилд тус тус бууруулна. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах Клин Энержи Ази ХХК-ийн "Цэций 50МВт"-ын СЦС нь 2017 оны 10 сарын 06-ны өдөр ашиглалтанд орсон ба нийт угсралтын ажилчидын 95 хувь Дотоодын ажиллах хүчин байв.

25 ширхэг салхин турбинаас бүрдэнэ. 

  • Жилд 180мянган тн нүүрс
  • 1.2сая тн ус
  • 230мянган тн хүлэмжийн хий бууруулна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах ЗүГэгээн 15МВт-ын НЦС 28000 айд өрхийг цахилгаанаар хангана. 2018 оны 06-р сарын 21-ний өдөр ашиглалтанд орсон.

  • 320Вт-ын 51840 нарны дэлгэцээс бүрдэх ба 40 га талбайг хамарч байна. 
  • 32 сая кВт цаг эрчим хүчийг жилд үйлдэрлэнэ. 
  • Хүлэмжийн хий 834мянган тн
  • Нүүрсний хэрэглээ 27мянган тн
  • Усны хэрэглээ 202мянган тн-р тус тус буурна. 
  • 20 байнгын ажлын байр шинээр бий болгосон 
  • Улсын төсөвт 25 жилийн хугацаанд 37.11 тэрбум төгрөг оруулах юм.

Сайншанд Салхин Парк ХХК-ын 55МВт-ын СЦС. 200000 айл өрхийг цахилгаанаар хангана. 

Тус станцын төслийг хэрэгжүүлэгч Сайншанд Салхин Парк ХХК нь дээрх хөрөнгө оруулалтыг Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох ENGIE, Германы төсөл хөгжүүлэгч Ferrostaal, Данийн Уур Амьсгалын Хөрөнгө Оруулалтын Сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Раднаабазарын Даваанямын дэмжлэгтэйгээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB) болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас (EBRD) авахаар болжээ. 

  • 25 Вэстас V110 2.2 MBт турбинаас бүрдэнэ.
  • Нүүрсхүчлийн хий жилд 200мянган тн-оор бууруулна.