card

Үндэсний тээвэр зуучийн Ландбридж ХХК

Манай компани 2008 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчлүүлэгчдийнхээ ачаа тээврийн бүхий л асуудлыг хамгийн хурдан шуурхай, найдвартай, олон боломжит хувилбартай, зардал хэмнэсэн үнийн уян хатан нөхцөлтэйгээр  шийдвэрлэх бодлого баримталж олон улсын зуучлалын агентын сүлжээ, тээврийн салбарын түншлэгч байгууллагуудын найдвартай хамтын ажиллагаа, салбартаа мэргэшсэн хамт олны бүтээлч санаачлагын үр дүнд өөрсдийн үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэхээр зорин ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Ландбридж ХХК-ийн тээвэрлэлтийн зургуудаас.

Манай компани 2008 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчлүүлэгчдийнхээ ачаа тээврийн бүхий л асуудлыг хамгийн хурдан шуурхай, найдвартай, олон боломжит хувилбартай, зардал хэмнэсэн үнийн уян хатан нөхцөлтэйгээр  шийдвэрлэх бодлого баримталж олон улсын зуучлалын агентын сүлжээ, тээврийн салбарын түншлэгч байгууллагуудын найдвартай хамтын ажиллагаа, салбартаа мэргэшсэн хамт олны бүтээлч санаачлагын үр дүнд өөрсдийн үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэхээр зорин ажиллаж байна.

Бид энэхүү зорилгынхоо хүрээнд ачаа тээврийн үйлчилгээгээ доорх байдлаар төрөлжүүлэн хөгжүүлж ирлээ. Үүнд:

  • Бүх төрлийн энгийн ачааны тээвэр
  • Аюултай ачааны тээвэр
  • Төслийн ачааны тээвэр
  • Агаарын тээвэр
  • Цуглуулбар ачааны тээвэр
  • Автомашины тээвэр
  • Экспортын тээвэр
  • Дамжин өнгөрөх ачааны тээвэр /транзит/
  • Дотоодын тээвэр.

Бизнес даяарчлагдахын хирээр улс хооронд явах ачаа тээврийн төрөл зүйл нэмэгдэж, тэр хэмжээгээр тээвэр зуучлалын үйл ажиллагаа цаг хугацаатай уралдсан хурд, техник технологийн шинэ шийдлүүдийг шаардах болоод байна. Бид энэхүү хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалтай уялдуулан харилцагч үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэж, үргүй зардлыг бууруулах, илүү ая тухтай нөхцөл боломжийг олгох үүднээс тээврийн бүтээгдэхүүнийхээ дараах дагалдах үйлчилгээнүүдийг  ямар нэгэн нэмэгдэл төлбөр, шимтгэлгүйгээр үзүүлж ТЭЭВРИЙН ЦОГЦ ШИЙДЭЛ-ийг  санал болгодог юм.

Мэргэжлийн зөвлөгөө:  Таны ачаа тээврийн онцлогт тохирсон тээврийн шийдлийг санал болгох, зөвлөх үйлчилгээ;

Иж бүрэн даатгал: Тээвэрлэлтийн явцад учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж таны ачаа тээврийг Хариуцлагын болон Ачаа тээврийн иж бүрэн даатгалд хамрагдсан үйлчилгээ;

Гаалийн зуучлал: Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ болон нэг тээвэрт 100 хүртэлх нэр төрлийн ачааны гаалийн мэдүүлэг шивэлтийг нэмэлт төлбөргүй хийх үйлчилгээ; ­

Хот доторх хүргэлт: 10м3/3 тонн жинтэй ачааны хот доторх хүргэлтийн үйлчилгээ; 

Бидний хувьд өөрсдийн хуримтлуулсан туршлага, нөөц боломжид тулгуурлан, мөн алхам тутам нэвтрүүлж буй шинэлэг үйлчилгээнүүдийнхээ хүрээнд танай компанид тулгарч буй логистикийн асуудлыг цогц байдлаар хурдан шуурхай шийдвэрлэж харилцан ашигтай, хамтран ажиллана гэдгээ дуулгахад таатай байна.

                                                                                  

Төслийн тээврийн мэргэжилтнүүдтэй холбоо барих

Г.Лхагвасүрэн - Төслийн тээвэр хариуцсан мэргэжилтэн - project@landbridge.mn - 99169240

Б.Болортуяа - Төслийн тээвэр хариуцсан мэргэжилтэн - project1@landbridge.mn - 94091797