card

Эрчим хүчний угсралт үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл

Шугам ХХК

Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжийн угсралтын үйлчилгээ үзүүлдэг. 

"Шугам" ХХК 1994 онд байгуулагдсан бөгөөд одоо инженер техникийн 15 ажилтантай, эрчим хүчний цахилгаан байгууламжийн ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаас гадна инженерчлэл, судалгаа шинжилгээ, цахилгаан хангамжийн төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Түүнээс гадна 110 кВ хүртэлх чадалтай эрчим хүчний барилга байгууламжийн угсралтын болон сэргээн засварлах ажил, 0.4-220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам болон дэд станц ба 0.1-100 МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийн технологийн зураг төсөл (сэргээгдэх эрчим хүчний нар, салхи, усан цахилгаан станц гэх мэт), суурь судалгаа хийх (байрзүйн зураг, гурван хэмжээст төлөвлөлт) болон инженерийн хяналт үнэлгээг гүйцэтгэдэг.