КЛИН ЭНЕРЖИ АЗИ ХХК
“Клин Энержи Ази” (КЭА) ХХК нь Ньюком ХХК болон ЭС-БИ Энержи Корпораци хамтын хөрөнгө оруулалтаар 2012 онд үүсгэн байгуулагдсан билээ. Клин Энержи Ази ХХК (КЭА) нь 25 ш салхин цахилгаан үүсвэрээс (СЦҮ) бүрдэх нийт 50 МВт-ын хүчин чадал бүхий Цэций салхин паркийг Монгол улсын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт барьж байгуулсан. Цэций салхин парк нь Улаанбаатар хотоос өмнө зүгт ойролцоогоор 542 км зайд, Цогцэций сумын төвөөс өмнө зүгт 22 км зайд байрлах ба ойролцоогоор 700 га уудам задгай, цөлөрхөг хээр газрыг эзлэн оршино. Уг төсөл нь СЦҮ болон турбины суурийн байгууламжаас гадна СЦҮ- ийн үйлдвэрлэсэн цахилгааныг төслийн талбайн дэд станцруу дамжуулах зорилготой 18км урт газар доорх кабелийн сүлжээг мөн суурилуулна. Төслийн талбайд байрлах дэд станц нь үйлдвэрлэсэн цахилгааныг 34 км урт 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон Таван Толгой Дэд Станцад (ТТДС) дамжуулж байна.
Холбогдох утас: 7000 3183