card

Эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөг

Монгол улсын засгийн газрын бодлого, үйл ажиллагааг сурталчлах хүрээнд “Эрчим хүчний нээлттэй өдөрлөг” 2019 оны 09 дугаар сарын 26 ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт СЭХҮХ болон түүний гишүүн байгууллагууд оролцсон бөгөөд Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, цахилгаан, дулаан техникийн нөхцөл, эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг мэдээлэл, үйлчилгээг үзүүллээ.