ХИЛИЙН ЗАСТАВЫГ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ТӨСӨЛ
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо нь хилийн бүс нутгийн цахилгаан цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр хангах санаачлагыг 2018 оны 8 дугаар сараас эхлүүлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд нийт 11 хилийн заставыг цахилгаан эрчим хүчээр хангасан.
1. Тус ажлын эхлэл болох Булган аймгийн Тэшиг сумын утаг дэвсгэрт байрлах хилийн II заставыг “нар-дизель хосолсон цахилгаан эх үүсвэр”-ээр хангаж, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ашиглалтанд оруулаад байна. Тус заставыг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгосноор хилийн холбоо харилцааг сайжруулах, заставд амьдарч буй айл өрхүүдийн амьдрах нөхцөлийг дээшлүүлэх, цаашлаад хилийн бүс нутагт шаардлагатай дэд бүтцийн бусад асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах эхний алхам болж байгаа юм.
Эхний төслийг хэрэгжүүлэхэд Үндэсний нарны дэлгэц үйлдвэрлэгч Сопоко ХХК 2.4 кВт-ын чадалтай нарны цахилгаан үүсгүүр, Монхорус интернэйшнл ХХК 4.5 кВт-ын чадалтай дизель генератор, Нар-зөөврийн цахилгаан станц компаниас инвертер болон цэнэг зохицуулагч, Мобиком корпорац ХХК цэнэг хураагуур (батарей), зөөврийн компьютер тус тус хандивлаж байгаа болно.
2. Хэнтий аймгийн Биндэр сумын Хөмөлийн заставт цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж гэрэлтүүлэх хэрэгслүүдийг бэлэглэсэн.