Өмгөөллийн “Ди Би энд Жи Ти Эс” ХХН нь Монгол Улсын хууль зүйн үйлчилгээний салбарын стандартыг тогтоох замаар үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Түүнчлэн бид өөрсдийн олон жилийн туршид хуримтлуулсан туршлага болон ноу-хау-ийг хуваалцан дараа үеийн хуульчдыг бэлтгэн ажиллаж байна. Манай хуулийн фирм нь уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, олон улсын санхүү болон худалдаа, банк санхүү, хөрөнгийн зах зээл, барилга байгууламж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани нэгдэн, нийлэх болон худалдан авах, маргаан шийдвэрлэх, хөдөлмөр болон татварын төлөвлөлт зэрэг чухал салбаруудыг хамарсан хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн бид Монгол Улсын хэмжээнд хэрэгжсэн сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдэд хуулийн зөвлөхөөр ажиллаж ирсэн. Мөн манай “Ди Би энд Жи Ти Эс” ХХН-ийн хуульчид сэргээгдэх эрчим хүчний салбарын талаар өргөн мэдлэгтэйгээс гадна дотоод болон гадаадын сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид болон санхүүжүүлэгчидтэй хамтран ажиллаж байсан арвин туршлагатай.
Холбогдох утас: 7013 1020