card

                                                                                                                          

 www.shugam.mn

Шугам ХХК нь эрчим хүчний байгууламжийн зураг төсөл, төсөв зохиох, инженерийн судалгаа, тооцоо, шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, стандарт норм нормативын баримт бичиг боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна

КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Шугам ХХК өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээ нээх, хөгжүүлэх, дэмжих замаар эрчим хүчний дэлхийн жишигт хүрсэн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ. 2020 оны түвшинд Монгол улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх инженеринг компани болно.

КОМПАНИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Шугам компани нь эрчим хүчний зураг төсөл, барилга угсралтын чиглэлээр  үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

Эрчим хүчний иж бүрэн зураг төсөл боловсруулах

Эрчим хүчний барилга угсралт

Тоног төхөөрөмжийн худалдаа зуучлал, хийц эдлэхүүний үйлдвэрлэл

Эрчим хүчний болон барилгын зураг төсөл

Эрчим хүчний болон барилгын шинэ бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэл, шинэтгэлд хөрөнгө оруулалт хийх тодорхой объектын барилга угсралтьн ажлын зураг (АЗ) төсөл боловсруулах чиглэлээр дараах зөвлөх үйлчилгээ үзүүлнэ Үүнд:

Уул уурхай, үйлдвэр аж ахуйн нэгж, иргэдийн захиалгаар тэдгээрийн гадна цахилгаан хангамжийн 0,4; 6-10; 15; 35;110; 220 кВ-ын хүчдлийн ангиллын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

1-100 МВТ-ын эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

Цахилгаан тоноглолын хоёрдогч хэлхээний реле хамгаалалт, автоматик, удирдлагын хэлхээ, өндөр давтамжийн суваг, технологийн холбоо, телемеханикийн байгууламжийн монтажийн ажлын зураг

Шинээр барих, өргөтгөл, шинэчлэл, шинэтгэлд хөрөнгө оруулалт хийх объектын цахилгаан хангамжийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлын зураг

Эрчим хүчний тодорхой объектын барилга угсралтын ажил гүйцэтгэх (АГТ) буюу зохион байгуулж ажиллах (АЗБТ) төсөл боловсруулах, төсөв зохиох, тэдгээрийн зураг төсөлд экспертиз хийх

1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл /10 кВ хүртэл/

Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл, орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл

Техник эдийн засгийн үндэслэл, төсөв

Эрчим хүчний барилга угсралт

0,4-110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх

Тодорхой объектын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн чанарт батлагдсан зураг төслийн дагуу техникийн ба зохиогчийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Эрчим хүчний цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга угсралтын ажлууд:

Тендер шалгаруулалттай холбоотой бичиг баримт боловсруулах

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл

Зураг төсөл гүйцэтгэгчээс тодруулга авах

Тоноглол, тоног төхөөрөмжийг захиалах, нийлүүлэх

Шугамын трассын дагуу тулгуурын байршлуудыг тодорхойлох

Дэд станцын барилга байгууламж, тоноглолын байршилыг тодорхойлох

Барилга угсралтын ажилд бэлтгэх бусад үйл ажиллагаа

Барилга угсралтын ажлын явцад холбогдох байгууллагатай зөвшилцөх, эрх бүхий хүмүүсээр экспертиз, техникийн хяналт хийлгэх

Баталгаат хугацаанд гарсан доголдлыг арилгах

Тоног төхөөрөмжийн худалдаа зуучлал, хийц эдэлхүүний үйлдвэрлэл, инноваци

Манай компани нь дэд бүтцэд холбогдсон 3500 м2 талбайтай цахилгааны тоноглол, төхөөрөмж угсрах талбай, төмөр хийц бэлтгэх цех, агуулах, гүний худагтай. Уг объектийг түшиглэн цахилгааны төрөл бүрийн тоноглол угсрах, төмөр, төмөрбетон хийц эдлэлүүд үйлдвэрлэн нийлүүлэх үйл ажиллагааг улирлын чанартай явуулж байна. Мөн үүний зэрэгцээ хэрэглэгчийн захиалгын дагуу ABB, Siemens, Schneider Electric, CNC Electric, Sieyuan гэх мэт олон улсын IEC стандартын шаардлага хангасан тоноглол, кабель, шугамын арматурууд нийлүүлнэ.

Мөн Шугам ХХК эрчим хүчний салбарт инноваци хийх чиглэлээр дараах үйл ажиллагаануудыг явуулж байна.

Эрчим хүчний цахилгаан дамжуулах шугам, дэд станцтай холбоотой стандартыг шинэчлэх төсөл

0,4 кВ, 6 кВ, 10 кВ-ын ЦДАШ-ын тулгуурын хийцийн нэг маягийн зургийг боловсруулах төсөл

CAD (Computer-Aided System) –ийн тусламжтайгаар дэд станц болон цахилгаан дамжуулах шугамын 3н хэмжээст загвар боловсруулах

Орчин үеийн реле-хамгаалалт автоматикийн системийн судалгаа, угсралт, үйлдвэрлэл

“Smart-Grid” буюу “Ухаалаг сүлжээ”-ний технологийн судалгаа

Цахилгаан дамжуулах шугамтай холбоотой “Ногоон” экологийн асуудлууд – 35 кВ хүртэлх шугамыэн шувуу үргээх аргуудын судалгаа

Төмөр тулгуурын хийц дизайн, төмөрбетон тулгуурын төмөр хийц эдлэхүүний зураг

Холбогдох утас: 9919 2011