Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого
Алсын хараа 2050 - Монгол улсын урт хугацааны бодлогоУРТ ХУГАЦААНЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГО
№ | Зорилго | Зорилт |
1 | Үндэсний нэгдсэл үнэт зүйл |
Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно. |
2 |
Хүний хөгжил |
Монгол улсын Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр эхний 10 орны тоонд багтаана |
3 | Амьдралын чанар ба дундаж давхарга |
Сэтгэл хангалуун амьдрах нөхцлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ |
4 | Эдийн засаг |
ДНБ 6,1 дахин нэмэгдэж нэг хүнд ногдох хэмжээ 6 дахин өсөж 15000 ам. долларт хүрч, дэлхийн өндөр босготой орнуудын босгыг давна. |
5 | Сайн засаглал |
Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно. |
6 | Ногоон хөгжил |
Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана |
7 | Амар тайван, аюулгүй нийгэм |
Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчныг бүрдүүлнэ. |
8 | Бүсчилсэн хөгжил |
Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт суурьшлын тогвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ |
9 | Улаанбаатар ба дагуул хот |
Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ. |
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖҮҮЛЭЛТ ТӨЛӨВЛӨГӨӨ
Алсын хараа-2050 төлөвлөгөөний дагуу энэхүү төлөвлөгөө нь 3 үе шаттай явагдана.
Ⅰ-р үе шат (2020-2030 он)
Ⅱ-р үе шат (2031-2040 он)
Ⅲ-р үе шат (2041-2050 он)
ЗОРИЛГО БҮРИЙН ДАГУУ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
-
ЭДИЙН ЗАСАГ
Зорилго |
Зорилт |
Хэрэгжүүлэх ажил
|
Хэрэгжүүлэх шат |
Эдийн засаг |
4.2. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно.
|
Эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх Хөгжлийг тэтгэх холимог тээврийг хөгжүүлэх
|
2020-2030 он |
Эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, экспортлогч орон болох Олон улсын стандартад нийцсэн холимог сүлжээ бүрдүүлэх |
2031-2040 он |
||
Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын дэлхийн зах зээл дэх байр суурийг бэхжүүлэх
|
2041-2050 он |
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД ДЭЛГЭРЭНГҮЙ:
4.2.32 Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангасан нэгдсэн системийг бүрдүүлнэ.
4.2.33 Түгээх сүлжээний автоматжуулсан ухаалаг, үр ашигтай системийг үе шаттай нэвтрүүлнэ.
4.2.34 Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бодлого нь
4.2.35 Хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг хэвшүүлж усны аюулгүй байдлыг ханхах, эрдэс баялгийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг цэвэрлэх байгууламжтай байх шаардлага тавьж хэрэгжүүлнэ.
4.2.45 Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдон эрчим хүч экспортлоно.
4.2.46 Эрчим хүчний салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлнэ.
4.2.47 Эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах, түүний дотор бага хүчин чадлын цөмийн станц байгуулах судалгаа хийнэ.
4.2.52 Эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж, олон улсын зах зээлд эрчим хүч нийлүүлэх бодлогыг эрчимжүүлнэ.
4.2.53 Эрчим хүчний тэнцэлд цөмийн эрчим хүчний байр суурийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
-
НОГООН ХӨГЖИЛ
Зорилго |
Зорилт |
Хэрэгжүүлэх ажил
|
Хэрэгжүүлэх шат |
Ногоон хөгжил |
6.4. Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна.
|
Эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх |
2020-2030 он |
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД ДЭЛГЭРЭНГҮЙ:
6.4.7. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын тодорхойлсон хувь нэмэр (NDC) баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэн, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
6.4.8. Ойжуулах, хүлэрт намгийг хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамлан нөмрөгийг хамгаалах, ургамалжуулах замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
6.4.9. Салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тооцоолох, тооллого хийх, магадлах, тайлагнах чадавхыг бий болгон бэхжүүлж, цахимжуулна.
6.4.10. Барилгын салбарт ногоон, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлнэ
6.4.17. НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан болон бусад олон улсын санхүүгийн механизмаар дамжуулан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хаягдлыг багасгах, нөөцийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх ногоон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
6.4.19. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажиллагааг хэвшүүлэх, дахин боловсруулах, эрчим хүч гаргах байгаль орчинд халгүй үйлдвэрийг байгуулна.
-
БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ
Зорилго |
Зорилт |
Хэрэгжүүлэх ажил
|
Хэрэгжүүлэх шат |
Бүсчилсэн хөгжил
|
8.1. Дорнод Монголын талын экосистемийн унаган төрхийг хадгалж, Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцад идэвхтэй оролцсон, ногоон технологид суурилсан хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын зохистой хослол бүхий бүс нутаг болгон хөгжүүлнэ |
Дэд бүтцийн тэнхлэгийн үндсэн сүлжээг барьж Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцлийг бүрдүүлэх |
2020-2030 он |
8.2. Говийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, Зүүн Азийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсон, хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн бүс нутаг болгон хөгжүүлнэ. |
Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан эрчим хүчийг их хэмжээгээр экспортлох үйлдвэрлэл, дамжуулалтын бүтцийг бүрдүүлэх |
2031-2040 он |
|
8.3. Говийн уулс, тал хээрийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, бүс нутгийн интеграцад идэвхтэй оролцсон, мал аж ахуй, аялал жуулчлал рекреацийн бүс нутаг болгон хөгжүүлнэ |
Эрчим хүчний нэгдсэн системийн бүрэлдэхүүнд босоо тэнхлэгийн дагуу дэд станц, ЦДАШ барьж бүсийн эрчим хүчний хэрэглээг тогтвортой хангах |
2031-2040 он |
|
8.4. Монгол Алтай, Их нууруудын хотгорын экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, өндөр уулын мал аж ахуй, Өрнө-Дорныг холбосон олон улсын тээвэр, логистик, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлнэ. |
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хэвтээ тэнхлэгийн шугам, дэд станц, эх үүсвэрийг барьж байгуулан бүсийн эрчим хүчний хэрэглээг тогтвортой хангах |
2020-2030 он |
|
8.5. Хангай-Хөвсгөлийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хүн төрөлхтний цэнгэг усны нөөцийг хамгаалсан, хөрш орон, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсон, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн зохистой хослол бүхий бүс нутаг болгон хөгжүүлнэ. |
Хэвтээ тэнхлэгийн гол шугам, дэд станцыг барьж байгуулан Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх |
2020-2030 он |
|
Монгол Улсын дэд бүтцийн үндсэн тэнхлэг (авто зам, төмөр зам, эрчим хүч, харилцаа холбоо)-ийг бүрдүүлж дуусгах |
2031-2040 он |
||
8.6. Улаанбаатар хот, Төвийн бүсэд бий болсон хүн ам, нийгэм, эдийн засгийн төвлөрлийг төлөвлөлттэйгөөр задлах, төв, дагуул хотуудын зохистой бүтцийг бүрдүүлж, мэдлэгт суурилсан эдийн засаг бүхий, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай бүс нутаг болгон хөгжүүлнэ. |
Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй ЦЭХ-ний хэрэгцээг бүсийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хангах |
2020-2030 он |
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД ДЭЛГЭРЭНГҮЙ:
8.1.1. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хөндлөн тэнхлэгийн гол шугамд холбогдох Чойбалсан-Өндөрхаан-Багануурын ЦДАШ-ыг барьж байгуулан бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах эх үүсвэр Чойбалсангийн ДЦС-ыг өргөтгөнө.
8.2.1. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн босоо тэнхлэгийн гол шугам, эх үүсвэрүүдийг барьж байгуулан бүсийн эрчим хүчний хангамжийг найдваржуулж, цахилгаан эрчим хүч экспортлох үйлдвэрлэл, дамжуулалтын бүтцийг бүрдүүлнэ. Шинэ төрлийн эрчим хүчний түүхий эдийн нөөцийн судалгаа-хөгжүүлэлтийг хийж, технологийг эзэмшинэ.
8.2.9. Бүсийн нийгмийн үйлчилгээний хангамжийг төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээний жишиг нормативт нийцүүлэн сайжруулж, Их, дээд сургуулийг эрчим хүч, геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, худалдаа, тээвэр логистик, этноэкологи, этноботаник, этно соёл, урлаг, палеонтологийн чиглэлээр, МСҮТ-ийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга, аялал жуучлалын чиглэлээр хөгжүүлнэ.
8.3.1. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн босоо тэнхлэгийн шугам, дэд станцыг барьж байгуулан бүсийн эрчим хүчний хангамжийг найдваржуулна.
8.5.2. Монгол Улсын дэд бүтцийн үндсэн тэнхлэг (авто зам, төмөр зам, эрчим хүч, харилцаа холбоо)-ийг бүрдүүлж дуусган, үндэсний хэмжээний дэд бүтцийн удирдлагын төвийг байгуулна (төвийн үйл ажиллагааг биг дата, хиймэл оюун ухаанаар удирдах бололцоог бүрдүүлнэ.
-
УЛААНБААТАР БА ДАГУУЛ ХОТ
Зорилго |
Зорилт |
Хэрэгжүүлэх ажил
|
Хэрэгжүүлэх шат |
Улаанбаатар ба дагуул хот |
9.2. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон технологи бүхий амьдралын таатай орчинтой болж хөгжинө. |
Гэр хорооллын болон ногоон бүсийн айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх, өрхийн үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлэх боломжийг бүрдүүлэх |
2031-2040 он |
9.3. Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой, эрчимтэй хөгжиж буй дагуул хотуудтай олон улсад өрсөлдөгч метрополитан болж хөгжинө. |
Нийт эрчим хүчний балансад эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн хувийн жин нэмэгдэж, бүс нутгийн цахилгаан хангах |
2031-2040 он |
|
Сэргээгдэх буюу ногоон эрчим хүчний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх ба бүс нутагтаа эрчим хүчийг тогтвортой нийлүүлэх |
2041-2050 он |
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД ДЭЛГЭРЭНГҮЙ:
9.3.35. Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
9.3.45. Хот дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг төвлөрсөн, хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжид холбох, сэргээгдэх эрчим хүчийг ашиглана.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
№ |
Төслийн нэр |
Хэрэгжих байршил |
Хэрэгжих салбар |
Хариуцах яам, агентлаг |
Хэрэгжих хугацаа |
Төсөвт өртөг, сая.төг |
ТЭЗҮ, судалгаа хийгдсэн эсэх |
1 |
Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр |
Улаанбаатар хот |
Байгаль орчин |
БОАЖЯ, ЭХЯ, НЗДТГ |
2020-2023 |
472,450.0 |
ТЭЗҮ-тэй |
2 |
Багануур - Өндөрхаан - Чойбалсан чиглэлийн 220кВ-ын ЦДАШ барих, 220 кВ-ын дэд станцыг өргөтгөх |
Багануур, Хэнтий, Дорнод |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2023 |
302,895.0 |
Судалгаатай |
3 |
Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх |
Дорнод аймаг, Чойбалсан (Хэрлэн сум) |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2022 |
245,992.5 |
ТЭЗҮ-гүй |
4 |
Бага болон дунд чадлын байнгын ажиллагаатай усан цахилгаан станцын төслийн судалгаа хийх, оновчтой байршлыг тогтоож, хэрэгжүүлэх |
Төвийн бүсд |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2025 |
133,300.0 |
Мэдээлэлгүй |
5 |
Багануур-Чойрын 220 кВ-ын 2 хэлхээт 178 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станцуудыг өргөтгөх төсөл |
Улаанбаатар, Багануур дүүрэг, Говьсүмбэр |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2022 |
106,000.0 |
Судалгаатай |
6 |
Бөөрөлжүүтийн 300 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц төсөл |
Дорноговь аймаг |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2025 |
1,119,700.0 |
ТЭЗҮ, судалгаатай
|
7 |
Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станц |
Өмнөговь аймаг, Цогтцэций сум |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2023 |
2,733,250.0 |
ТЭЗҮ-тэй
|
8 |
Чойр - Сайншанд - Замын -Үүдийн 220кВ-ын ЦДАШ-ыг барих |
Дорноговь, Говьсүмбэр |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2025 |
237,440.0 |
ТЭЗҮ-тэй |
9 |
Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн уурхайн өргөтгөл хийх, 5280 МВт-ын чадал бүхий цахилгаан станц, 660 кВ-ын тогтмол гүйдлийн ЦДАШ барьж эрчим хүч экспортлох гэрээ байгуулах, төслийг эхлүүлэх |
Говьсүмбэр |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2025 |
17,500,000.0 |
ТЭЗҮ-гүй, судалгаатай |
10 |
Мандалговь-Арвайхээр 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц |
Дундговь аймаг, Мандалговь сум, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2025 |
155,000.0 |
Судалгаатай
|
11 |
Багануур зүүн өмнөд бүс, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээний алдагдал бууруулах төсөл |
Багануур, Эрдэнэт, Булган |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2022 |
145,030.0 |
ТЭЗҮ, судалгаатай |
12 |
Эгийн голын 315 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц төсөл |
Булган аймаг, Хутаг-Өндөр сум |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2025 |
2,262,037.7 |
ТЭЗҮ-тэй |
13 |
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөл |
Орхон аймаг, Эрдэнэт хот (Баян-Өндөр сум) |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2021 |
136,389.8 |
ТЭЗҮ-тэй |
14 |
Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл |
Увс, Ховд, БаянӨлгий |
Эрчим хүч |
ЭХЯ |
2019-2023 |
105,280.0 |
Мэдээлэл байхгүй |
15 |
Улиастай-Дөргөн-Мянгадын 220 кВ-ын 2 хэлхээт 380 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажлын судалгааг хийх, ажлыг эхлүүлэх |
Ховд аймаг, Говь-Алтай сум |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2022 |
212,000.0 |
Мэдээлэл байхгүй |
16 |
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц барих төсөл, 64 МВт-100МВ |
Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум |
Эрчим хүч |
ЭХЯ |
2015-2022 |
759,332.0 |
ТЭЗҮ-гүй, судалгаатай, зураг төсөлтэй |
17 |
Тэлмэний 100МВт-ын ДЦС барих төсөл |
Завхан аймаг Тэлмэн сум |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2030 |
491,985.0 |
ТЭЗҮ-тэй |
18 |
10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл |
Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говь Сүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв, Сүхбаатар |
Эрчим хүч |
ЭХЯ |
2019-2022 |
391,378.4 |
Судалгаатай |
19 |
Багануур дэд станцыг Улаанбаатар дэд станцтай холбох 220 кВ-ын 2 хэлхээт 118 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станцуудыг өргөтгөх ажлыг эхлүүлэ |
Улаанбаатар хот, Багануур дүүрэг |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2022 |
84,800.0 |
Судалгаатай |
20 |
Багануурын цахилгаан станц төсөл |
Багануур дүүрэг |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2041 |
2,623,920.0 |
ТЭЗҮ-тэй |
21 |
Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар өргөтгөх, шинэчлэх |
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2023 |
956,637.5 |
ТЭЗҮ-гүй, судалгаатай |
22 |
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн хүчин чадлыг 75 МВт-аар өргөтгөх |
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2021 |
338,923.0 |
Судалгаатай |
23 |
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын №1-4 турбогенераторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх |
Улаанбаатар, Баянгол дүүрэг |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2025 |
234,921.4 |
ТЭЗҮ-тэй |
24 |
Тохируулгын горимд ажиллах том чадлын цэнэг хураагуур барих төсөл |
Улаанбаатар хот |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2025 |
259,700.0 |
Судалгаатай |
25 |
Улаанбаатар хотын Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2022 |
207,453.7 |
ТЭЗҮ-гүй, судалгаатай |
26 |
Улаанбаатар хотын дулааны 2 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг 300 МВт (1 агрегат нь тохируулгын горимд ажиллах хийн генератор бүхий)- аар өргөтгөх |
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг |
Эрчим хүч |
ЭХЯ |
2020-2023 |
1,040,275.0 |
ТЭЗҮ-тэй |