card

“Солар Повер Интернейшнл” ХХК нь Япон улсын “Шарп” корпораци , “Шигэмицү Шожи” компанитай хамтран Дархан хотод 10МВт чадалтай НЦС байгуулсан. Дарханы 10МВт-ын Нарны Цахилгаан Станц нь Монгол улсын эрчим хүчний салбарын хувьд анхны ТЭХС-д холбогдсон мега чадлын нарны цахилгаан станц юм. Энэ станц нь өөрийн салбарт дэвшилтэт шинэ техник технологи болон мэдлэг туршлагыг нэвтрүүлж олон улсын чанарыг нэвтрүүлсэн.