"Олон улсын шинэ эрчим хүчний чуулган 2022" зохион байгууллаа.
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Олон улсын шинэ эрчим хүчний чуулган" уулзалт 2022 оны 9 сарын 28-29нд Корпорэйт Конвейшн Центр-т “Эрчим хүчний шилжилт сэдэвтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус чуулганыг зохион байгуулахад Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Нэгдсэн үндэстний байгууллага нь хамтран ажиллаж, БНХАУ-ын ZTT цахилгаан кабель үйлдвэрлэгч компани, Мастер Электрик ХХК ба Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Чуулганы зорилго:
- Зүүн Хойд Азид эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах
- Бүс нутагт тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх
- Олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монгол улсын эрчим хүчний салбарт чиглүүлэх, мэдээллээр хангах
Тус чуулганаар бүс нутагт хүлэмжийн хийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэх, эрчим хүчний салбарын бодлого, хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөндөж, төрийн ба төрийн бус байгууллага, сонирхогчид бүхий 300 гаруй хүн оролцлоо.
Хурлын вэбсайт: www. ines.mn
Илтгэлүүд: https://www.youtube.com/@mongolianrenewablesindustr8636