card

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Иргэний нийгмийн зөвлөх хороонд нэгдлээ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Иргэний нийгмийн зөвлөх хороог үүсгэн байгууллаа.

Тус хороо нь жендэрийн тэгш байдал, залуучууд, хэвлэл мэдээлэл, сэргээгдэх эрчим хүч, засаглал, малчид, байгаль орчин, дижиталчлал, тогтвортой санхүүжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зэрэг салбар, салбартаа далайцтай ажил хийж хэрэгжүүлж буй иргэний нийгмийн байгууллагуудын гишүүнчлэлээс бүрдэж байгаа юм.

Мэдээллийн эх сурвалж:  https://www.facebook.com/undp.mongolia/photos/a.111905902292340/2534814323334807/