card

"Монголын амины орон сууцны инноваци хөгжлийн төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа"

Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдтэй нийцүүлэн сэргээгдэх эрчим хүчийг амины орон сууцны бүтээн байгуулалтанд нутагшуулж, иргэд болон төсөл хэрэгжүүлэгчдэд чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл, сургалт арга хэмжээ зэрэг олон талт ажлыг СЭХҮХ ТББ-тэй хамтран хийхээр төлөвлөөд байна.

Энэхүү хамтын ажиллагаагаараа хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулах болно.