"Азийн Хөгжлийн банк өөрсдийн хөрөнгө оруулалтын талаар танилцуулга хийлээ"
Азийн Хөгжлийн банкны (Asian Development Bank Mongolia) Хувийн хэвшил, дэдбүтцийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Жуан-Пабло Мартинез-Молина болон Хувийн хэвшлийн үйл ажиллагааны салбарын Бизнес хөгжлийн зөвлөх Б.Намуунгэрэл нар Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцлаа. Уг арга хэмжээний хүрээнд гишүүн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Азийн хөгжлийн Банк нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол улсад төрийн байгууллагуудын түвшинд харилцан үйл ажиллагаагаа явуулж байгаа бол энэ жилээс хувийн хэвшлийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн төдийгүй эхний ээлжинд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг онцлон анхаарахаа илэрхийлэв.