card

Иррадианс ХХК нь Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр байнгын, тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компани юм.

Сэргээгдэх эрчим хүчний бүх төрлийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээг үзүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний судалгаа, тооцоо, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

Түүнчлэн Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний томоохон компаниудтай хамтран ажиллаж тэдгээрийн төвийн эрчим хүчний системд холбогдох боломжгүй алслагдсан бааз станцуудын тэжээлийн асуудлыг тасралтгүй, найдвартай хангах нар, салхи, нар-салхи хосолсон системээр шийдвэрлэх ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна. Бид 2006 оноос хойш нийт 200 гаруй сайт, сум суурин газарт сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж суурилуулж байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн.