ABB

Компани: ABB

Вэбсайт: new.abb.com

Танилцуулга: АББ Групп нь 1994 оноос хойш Монголын эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн түүхэн замналтай. Үүнд: ДЦС#3, ДЦС#4, Дулааны Шугам Сүлжээ, Цахилгаан Дамжуулах болон Түгээх сүлжээнүүд, Ус Сувгийн Удирдах Газар, Оюу Толгой, Цагаан Суварга гэх мэт олон төслүүдэд өөрийн мэдлэг, туршлага, шийдэл болон бүтээгдэхүүнийг сүүлийн 20 жилийн хугацаанд нийлүүлж, хамтран ажилласаар ирлээ.

АББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь 2013 оны 8 сард байгуулагдсан бөгөөд түүнээс хойш албан ёсны дистрибьюторуудыг сонгон шалгаруулж, Монголын инженерүүдийг сургалт болон семинарт хамруулж, салбарын хурал, үзэсгэлэнд оролцож, харилцагчиддаа туслаж, дэмжиж ажиллаж байна.