Тус “ Юни Си энд Си “ ХХК нь 2002 онд БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар хуванцар барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, эрхлэх зорилгоор байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2004 оноос эхлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрснээр манай компани нь Монгол Улсын барилгын материалын зах зээлд PVC (поли винил хлорид) хуванцараар барилгын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, анхдагч компани болж чадсан юм. Ингэснээр манай компани хэрэглэгч, харилцагч нартаа орчин үеийн дэвшилтэт техник, технологоор жинхэнэ монгол бренд-ийг үйлдвэрлэн, импортын ижил төрлийн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц чанар, үнэ, өргөн сонголттойгоор хэрэглэгчийн таашаалд нийцүүлэн хурдан шуурхай, шууд гар дээр нь хүргэх болсон.