ТЕРРАВАТТ САНААЧЛАГА ХАМТДАА НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

ЭНЖИ нь үндэстэн дамнасан групп ба дэлхийн эрчим хүчний гол тоглогчдын нэг юм. Одоогоор манай групп дэлхийн 70 орчим оронд 160 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүч, байгалийн хий болон эрчим хүчний үйлчилгээний гурван гол чиглэлд бизнес эрхэлдэг. Монгол улсад нар, салхины эрчим хүч ба эрчим хүчний нөөцлүүрийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээрээс 55МВт­ын хүчин чадал бүхий Сайншанд салхин парк төслийн барилга угсралтын ажлыг 2017 онд эхлэн 2018 оны 2­р хагаст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна.