Компани: Energy Stream

Вэбсайт: www.energystream.mn

Мэйл хаяг: energystream.e@gmail.com

Танилцуулга: “Энержи Стрийм” ХХК нь 2010 оноос эхлэн эрчим хүч, барилга угсралт, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компани нь “М-СИ-ЭС Интернэйшнл” ХХК-ний захиалгаар Өмнөговь аймагт “220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам” барих ажил, “М-СИ-ЭС Электроникс” ХХК-ний захиалгаар өмнөговь аймгийн Цогтцэций сумд “Холбооны цамхагийн барилга угсралт туршилт тохируулга” хийх төсөл, “Онцгой байдлын ерөнхий газар”-ын захиалгаар “Улсын нөөцөд 25000кВ-ын трансформатор нийлүүлэх”, “Энержи ресурс”ХХК-ний захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худаг уурхайд “Дэд станцийн угсралт тохируулга. Ухаа худаг уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангийн эргэлтийн усны хөвөх насосны дэд станцын ажил”, “М-СИ-ЭС Интернэйшнл” ХХК-ний захиалгаар “220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам” барих ажил, “Юнител” ХХК-ний захиалгаар өмнөговь аймагт “Нарны зайн тоног төхөөрөмж угсрах, суурилуулах” ажил, “Эрчим сүлжээ” ХХК-ны захиалгаар “35/04кВ-ын дэд станцын барилга угсралт тохируулга” хийх ажил, мөн тус компаны захиалгаар “18кВ-ын цахилгаан станцын барилга угсралт”-ын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн. Мөн түүнчлэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт баригдах “Сүмбэр-10МВт-ын Нарны цахилгаан станц” төслийг амжилттай хэрэгжүүлээд барилга угсралтын ажил эхлэх гэж байна. Манай “Энержи Стрийм” ХХК нь бизнесийн үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж ХАА, газар тариалангийн чиглэлийн “Түмэн түрүү” ХХК-ийг салбар компани болгон 2013 онд өөртөө нэгтгэсэн. “Түмэн түрүү” ХХК нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 2000 га газар тариалан эрхэлж, рапс, үр тариа, овъёос тарьдаг ба өөрсдийн бааз техник тоног төхөөрөмж дээр түшиглэн газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалт хийж, эрчимжүүлсэн газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Хаяг: Улаанбаатар, СБД, 1-р хороо, Нарны зам, Санроуд оффис, 10-р давхар, 1003тоот