СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ "АРАВДУГААР" ФОРУМЫН ТУХАЙ. 

“Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Форум” нь 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй эрчим хүчний салбар дахь хамгийн том хурал бөгөөд тус форумд жил бүр гадаад, дотоодын 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцдог.

Тус форумаар сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, ирээдүйн хэтийн төлвийг хэлэлцдэг салбарын чухал арга хэмжээ юм.

Үндэслэл

Дэлхийн даяар аж үйлдвэржилтийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 100 жилд 0.75 градусаар нэмэгдэж, энэ хэвээр үргэлжилвэл 2030 он гэхэд агаарын дундаж темпратур 4 градусаар нэмэгдэх аюул тулгараад байна. Энэ нь хойд мөсөн далай хайлж, улмаар 760 сая гаруй хүний амьдрах орон байр усанд автах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй элдэв шинэ төрлийн өвчлөлүүд үүсэх гол үндэслэлүүд болохыг судлаачид тогтоожээ

Иймд 2015 онд Парис хотноо болсон НҮБ-ын суурь конвенцын талуудын 21 дүгээр бага чуулганд дэлхийн 195 орны 50 мянган зочид чуулж, дэлхийн дулаарлыг сааруулах гол хүчин зүйлсийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимтэйгээр дэмжиж ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн. Үүний үр дүнд 2018 он гэхэд дэлхийн 146 улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрөө боловсруулж, үүний 57 улс нь 2050 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг дэвшүүлсэн бол дэлхийн нийт эрчим хүчний хангамжийн 26.5 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 7.2 хувиар өсчээ.

Монгол улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх арвин их нөөцтэй улс орон ба зөвхөн нарны болон салхины эрчим хүчинд түшиглэсэн эрчим хүчний боломжит үйлдвэрлэлийн хэмжээ нь дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс 2000 дахин их, БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс 2.4 дахин их юм. Энэ нь Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нөөц боломж их байгааг харуулж тодорхой харуулж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяарх сэргээгдэх эрчим хүч хурдацтай хөгжил Монгол улсад ч нөлөөгөө үзүүлж, дотоодын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20 хувийг 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүч эзлэх боломж бүрдээд байна. Гэвч энэ нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн ердөө 10 хувийг л эзлэх төлөвтэй.

Нэг талдаа нэгдсэн сүлжээн дэх сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн нөлөө нь тарифын өсөлт, системийн тогтвортой бус байдлыг бий болгоход шууд нөлөө үзүүлж буй гэх боловч нөгөө талдаа дотоодын нийгэм, эдийн засаг, нэр хүндэд эерэг үр дагаврыг авчирсан. Тухайлбал, сүүлийн 2 жилд зөвхөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхэд 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, үүний нөлөөгөөр түр ажлын байр 2200 орчим, байнгын ажлын байр 200 орчмоор нэмэгдэж, жил бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс 700 гаруй мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах зэрэг давуу талуудыг Монгол улсад бий болгож байна.

Монгол улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг дан ганц нэгдсэн сүлжээнд хөгжүүлэхээс гадна түгээх сүлжээ, микро сүлжээ байгуулах, хэрэглэгчдийн бие даасан эх үүсвэрээр хангах зэргээр эрчим хүчний хэрэглэгч бүр сэргээгдэх эрчим хүчнийг ашиглах боломжуудыг нээж өгөх нь чухал юм.

Иймд “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ АРАВДУГААР ФОРУМ” нь нэгдсэн сүлжээн дэх сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлаас гадна, Монгол улсад микро сүлжээ болон бие даасан систем хөгжүүлэх, уул уурхай, барилга, хөдөө аж ахуйд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зэргийг хэлэлцэх болно.

Зорилго

Дотоодын сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц баялагт түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэлгэрүүлэхэд мэргэжлийн экспертүүдийн мэргэжлийн экспертүүдийн судалгаа, шийдлийг нээлттэй хэлэлцүүлж, шийдлийг хэрэгжүүлэх замаар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд үндэсний оновчтой хөгжлийн чиглэлийг тодорхойлоход тус форумын зорилго оршино.

Оролцогч талууд

“Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний АРАВДУГААР Форум” –д Төр, Хувийн хэвшил, Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн гадаад, дотоодын 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно

Хэлэлцэх асуудлууд

  • Дэлхийн эрчим хүчний чиг хандлага ба Монгол улсын боломж
  • Сэргээгдэх эрчим хүчний бодлогын орчин
  • Нэгдсэн сүлжээн дэх сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв
  • Сэргээгдэх эрчим хүчийг дулааны эх үүсвэрт ашиглах
  • Хөдөө аж ахуйд сэргээгдэх эрчим хүчний дэлгэрүүлэх
  • Алслагдсан бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчинд түшиглэн цахилгаанаар хангах
  • Газрын гүний дулааны хөгжүүлэх
  • Хот, суурин газрын хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах
  • Уул уурхайн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
  • Нэгдсэн сүлжээнд холбогдох ажиллах нөөцлүүрийн систем
  • Нарны ус шахуурга
  • Нарны эрчим хүчийг өрхийн болон байгууллагын дулаан хангамжид ашиглах
  • Байгууллагын хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж буй туршлага
  • Хог хаягдлаас эрчим хүч гаргах авах
  • Монгол улсад ухаалаг сүлжээ байгуулах боломж, шийдэл
  • Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчин

Хэзээ, Хаана

•    Эхлэх: 2019 оны 5 дугаар сарын 23-ний өдөр 08:30 цагт
•    Хаана: Корпорэйт зочид буудлын Хурлын танхим

Бүүтний хэмжээ

3х3 болон 3х6 хэмжээтэй бүүтнээс сонгон бараа бүтээгдэхүүн, технологи зэргийг танилцуулах боломжтой. 

/

Мандатны төрөл

 

Улбар шар

Ногоон
Хуралд оролцох Тийм 

Тийм 

Хурлын товхимол авах Тийм 

Тийм

Цай, кофе

Тийм  Тийм

Өдрийн хоол

Тийм  Тийм

Гарын бэлэг

Тийм  Үгүй

Хүлээн авалт

Тийм  Үгүй 

Үнэ, өртөг

   

 

Цэций Салхин Цахилгаан Станц

Сайншанд Салхин Парк

Моннаран

Хамтын ажиллагаа

Бүртгэл 

Утас: 80044850

И-мэйл: info@mria.mn

Хамтын ажиллагаа

Утас: 88084850

И-мэйл:  secretary@mria.mn