СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТ

БҮРТГҮҮЛЭХ

Мэргэшүүлэх сургалт

Сургалтын зорилго

Монгол улсад 1960 оноос эхлэн эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд бэлдэж эхэлсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийг 2005 оноос  хойш Монгол Улсын томоохон их дээд сургуулиуд бэлтгэж байна. Ашиглалтанд орж буй сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр ажиллах боловсон хүчин бакалаврын түвшнээс дээгүүр буюу Монгол улсын эрчим хүчний систем, мөрдөгдөж буй хууль дүрэм, нэгдсэн сүлжээ, диспетчерийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдлэгтэй байх шаардлагатай.

Дээрх шаардлагыг хангасан боловсон хүчнийг "Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны дэргэдэх сургалтын төв" бэлтгэх зорилготой. 

Сургалтын хамрах хүрээ

Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилладаг, ажиллах сонирхолтой, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, эрчим хүчний сүүлийн үеийн технологийг судлах зорилготой бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй хүмүүст СЭХҮХ-ээс зохион байгуулж буй мэргэшүүлэх сургалт зориулагдсан.

Оролцогч талууд
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль - Эрчим хүчний сургууль
  • Диспетчерийн үндэсний төв
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Улаан загалмайн нийгэмлэг
  • СЭХҮХ-ны гишүүн байгууллагууд 
Хүрэх үр дүн

Сургалтанд хамрагдснаар Диспетчерийн Үндэсний Төв болон УБ Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д хүлээн зөвшөөрөгдсөн Нэгдсэн сүлжээнд ажиллах зөвшөөрөл мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас "Чадамжийн гэрчилгээ"-г гардан авна. 

Сургалтын хөтөлбөр

ДЭЛГЭРЭНГҮЙ

Оролцогч талууд