card

Нарны Цахилгаан Үүсгүүрийн Үндэсний Үйлдвэр

Сопоко үндэсний үйлдвэрийн нэг талстат цахиур ашиглан үйлдвэрлэсэн нарны цахилгаан үүсгэгч дэлгэцүүд нь бүгд PID FREE технологи ашиглан бүтээгдсэн. PID (Potential Induced Degradation) хэмээх сөрөг үзэгдлийг товч тайлбарлавал,

хөнгөнцагаан жааз болон цахилгаан үүсгэгч цахиурын хооронд байнга урсан өнгөрөх өндөр хүчдэл нь цахиурын цахилгаан үүсгэгч гадаргуунд сөргөөр нөлөөлж үүсгэх чадлыг нь тодорхой хувиар бууруулж байдаг. Бороо орсны дараа нарны дэлгэцний нүүр чийгтэй болсон үед бүр ч илүү сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, нарны дэлгэц дотор цахилгаанжилт үүсгэж байдаг гэсэн үг. Энэ асуудлыг Европын, тэр дундаа Германы эрдэмтэд тусгай түрхлэгээр бүрсэн гадаргуутай цахиур ашиглан шийдсэн юм. Энэ арга нь сүүлийн 1 жилд бий болсон бөгөөд нийт гаргах эрчим хүчийг ямар нэгэн бууралтгүйгээр хэрэглэх боломжийг хэрэглэгчид олгож байна. Манай бүтээгдэхүүнд ашиглагдаж буй цахиур нь Германы эрдэмтдийн удаан хугацааны судалгааны явцад боловсруулж гарган авсан тусгай түрхлэгээр бүрэгдсэн тул энэхүү цахилгаанжих сөрөг үзэгдлээс хамгаалагдсан юм.